УОК-ын Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, үйл ажиллагааг нь хязгаарласан байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээх шийдвэр гаргажээ. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү болон хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг нар мэдээлэл хийлээ.
Тавдугаар сарын 15-наас буюу маргаашаас эхлэн вакцины давтан тунгаа хийлгээд 14 буюу түүнээс дээр хоносон иргэдэд аж ахуйн нэгжүүд нээлттэй байлгах шийдвэр гаргажээ.
Тодруулбал,
- Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй
- Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй
- Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/
- Бассейнуудыг 50 хувийн дүүргэлттэй нэхээр боллоо.
““