Зарим их дээд сургуулийн барилга байгууламжтай холбоотой асуудал сүүлийн үед хөндөгдөх болсон. Тэгвэл энэ асуудал Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа хариулт өгсөн байна.
Тэрбээр “Боловсролын салбарын санхүүгийн зөрчилтэй тэмцэж байгаа болохоос Боловсролын салбарынхаа газрыг булааж, их дээд сургууль нураахдаа арай ч тулаагүй байгаа.
Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төвийн барилгыг ШУТИС-ийн 4 дүгээр байрны газарт барихгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.
Олон нийтийн сүлжээгээр “Салбараа хүлээн зөвшөөрдөггүй сайд Их дээд сургуулиудыг хааж эхнээс нь нураахыг зэхэж байна” гэдэг төлбөрт нийтлэл байгаа оноогүй шүү гэдгийг хэлье. Инженергүй улс хэзээ ч хөгжихгүй гэдэг үзэлдээ бат итгэнэ…” гэжээ.
Н.Батаа