“Ковид-19” вирусийн эсрэг вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх үүднээс Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан. Энэ хүрээнд вакцины хоёр тундаа хамрагдсан иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн иргэнд ч 50,000 төгрөгийн урамшуулал олгох талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн ажлыг өчигдөр танилцуулах үеэрээ хэлсэн юм.
Тэрбээр “Эдийн засгаа нээх гэхээр вакцинд хамрагдаагүй хүний тоо их байх нь илүү их асуудал дагуулах учраас арга буюу 50,000 төгрөгийн урамшуулал олгож байгаа.
Засгийн газраас вакцины хоёрдугаар тун хийлгэсэн хүмүүст 50,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ вакцины нэгдүгээр тун нь илүү чухал учраас нэгдүгээр тун хийлгэсэн хүмүүст урамшууллыг нь олгох асуудал хөндөгдөж байгаа” гэлээ.
Л.Баяр