Удаан хугацааны туршид түргэн хоол болон чихэр зэрэг таргалуулдаг бүтээгдэхүүнийг тэвчиж, байнга дасгал хөдөлгөөн хийж, хэрэндээ л хичээсээр байгаа ч нэг л үр дүнд хүрч чадахгүй хэвээр байна уу?
Шалтгаан нь бидний хийдэг байнгын дадал зуршилд нуугдаж байдаг аж.
Дэглэм барьж байна, турж байна гээд өглөөний цайгаа уулгүй, ажилдаа яаран гарч оддог. Гэвч өглөөний цай уухгүй байх нь таныг жин нэмэхэд ихээхэн нөлөө үзүүлж байдаг. Идэхгүй байна гэдэг жин хасахын нэр биш шүү дээ. Гол нь юуг хэзээ хэрхэн идэхээ л зөв төлөвлөж, зөв идэх хэрэгтэй. Тиймээс та идэхгүй байх бус, зөв идэхийг чухалчлаарай.
Өглөөний цайгаа тогтмол ууж занших, тогтмол уухдаа өөрт тохирсон илчлэг бүхий уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс, аминдэм бүхий өглөөний хоол өөртөө зориулан тав тухтай зооглох хэрэгтэй. Өглөөний цай таны нас, хүйс, ажил эрхлэлтээс хамааран дунджаар 300-400 орчим илчлэгтэй байх хэрэгтэй. Ингэснээр орой юм идэх дуршил, өлсөх мэдрэмж багасахаас гадна, ажлын бүтээмжтэй байхад ихээр нөлөөлж, эрч хүчтэй байлгадаг байна. Түүнчлэн өглөөний цай тогтмол ууснаар цусан дахь сахарын хэмжээг бууруулж, цөс ялгаруулалтыг дэмжинэ.
Илүү ихийг Tibi аппликэйшнтэй нэгдэн авч, мэргэжлийн хоол зүйч, эмч нарын бэлтгэсэн зөвхөн танд зориулан гаргаж буй эрүүл хооллолтын хөтөлбөртэй танилцаарай.
Facebook page:
https://www.facebook.com/tibiapp.mongolia
Android:
https://play.google.com/store/apps/details?id=mn.nubisoft.healthApp