Жил бүрийн тавдугаар сарын 2 дахь долоо хоногт уламжлал болгон явуулдаг Татвар төлөгчдийг ийнхүү 22 дахь удаагаа тэмдэглэж байна.
Монголын Татварын алба 2020 онд татвар бүрдүүлэх үүргийнхээ хүрээнд 5.4 их наяд төгрөгийн төсвийн орлого бүрдүүлсэн нь төсвийн 52 хувийг эзэлжээ. Ийнхүү 5.6 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөгөө 98.1 хувиар биелүүлсэн ажээ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан 2020 оны шилдэг татвар төлөгч иргэдийг Татварын ерөнхий газраас зарлалаа.
2020 оны шилдэг татвар төлөгч 10 иргэнийг тодруулсан бөгөөд эхний гурван байрыг “М-Си-Эс” Холдинг ХХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид тэргүүлсэн байна. Шилдэг татвар төлөгч 10 иргэнээр:
- “М-Си-Эс” группийн үүсгэн байгуулагч, захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал 8,738,9 сая төгрөг
- “М-Си-Эс” группийн Ерөнхийлөгч Ж.Од 4,610,9 сая төгрөг
- “М-Си-Эс” группийн хувьцаа эзэмшигч Л.Элдэв-Очир 502,9 сая төгрөг
- Д.Сүрэнхорлоо 311,9 сая төгрөг
- УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр 222,0 сая төгрөг
- “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат 154,4 сая төгрөг
- УИХ-ын гишүүн асан Л.Болд 154,1 сая төгрөг
- Д.Ончинсүрэн 139,9 сая төгрөг
- Б.Уянга 124,9 сая төгрөг
- Ж.Баттулга 123,6 сая төгрөг
Эдгээр 10 иргэн улсад 15,1 тэрбум төгрөгийг төлсөн байна.
Эх сурвалж: МТА