Орон нутгийн хэмжээнд хяналт шалгалтад хамрагдсан дархлаажуулалтын цэгүүдэд нийт 12 зөрчил илрүүлж, 8 буюу 66%-ийг газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Тухайлбал, өрөөнүүд нэг чигийн урсгалгүй, хувцас солих, тайлах хэсэггүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 06-ны өдөр дархлаажуулалтын суурин 28, явуулын 1, нийт 29 цэгийн үйл ажиллагаанд эмчилгээний, эрүүл ахуй, халдвар хамгааллын, эм, биобэлдмэлийн хяналтын 16, нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт хийж байгаа 109 цэгийн гадна талд бусад чиглэлийн 109, нийт 125 улсын /ахлах/ байцаагчид хяналт тавин ажиллажээ. Хяналт шалгалтад хамрагдсан дархлаажуулалтын цэгүүдэд яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, эм тарианы нөөц дутагдалтай, бээлийний хүрэлцээ, хангамж дутмаг, хог хаягдлын сав бэлтгээгүй, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийгээгүй зэрэг зөрчлийг илрүүлж, газар дээр нь арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна. ДДУХ болон вакцины устгал бүртгэгдээгүи.
Вакцин татан авалт: 2021.05.06-ны өдрийн 21:40-23:50 цагийн хооронд БНХАУ-с нийлүүлэгдэж буй Синофарм үйлдвэрийн 334400 хүн/тун Вероцелл вакцины хадгалалт, тээвэрлэлтийн байдалд хяналт тавин ажилласан. Вакцины савалгааг шалгахад хайрцаг тус бүрт freeze tag, мөсөн гелен элемент байрлуулсан, хайрцаг нь хөөсөнцөр хана болон тагтай, савалгаа нь бүрэн, бүтэн, хаягжуулалт тод, гаргацтай, эвдрэл, гэмтэл, цоорсон, хаяг, шошгон дахь мэдээлэл арилж баларсан тохиолдол илрээгүй байна.
Эх сурвалж: МХЕГ