Вакцины хоёр тунг хийлгээд 14 хоносон иргэд дараах салбаруудаар үйлчлүүлнэ

2021-05-07 15:28
tun

Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хориог сулруулж, маргаашаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих гэж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед нийслэлд нийтийн тээврийн болон автомашины хөдөлгөөний хязгаарлалтгүй болж, ААН-үүдийн 80% орчим нь үйл ажиллагаагаа нээхээр болсон. Энэ дагуу 18 чиглэлийн байгууллагаас бусад нь ажиллаж эхлэх юм.

Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд 14 хоног болсон иргэдэд үйлчлэх салбарууд:

  • Тавдугаар сарын 8-наас үсчин, гоо сайхны газрууд үйлчилнэ.
  • Тавдугаар сарын 15-наас фитнес, бассейн, йогийн төвүүд нээлттэй болно.
  • Тавдугаар сарын 22-ноос хөдөө, орон нутаг руу PCR шаардахгүй болон хязгаарлалтгүй явна.

 

Л.Баяр