Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа буюу “Хуульчийн Про Боно өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Нотариатчдын танхим зэрэг байгууллагууд хамтран оролцоно.
Нийслэл хот “Ковид-19” цар тахлаас шалтгаалан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн зэрэгт шилжсэн байгаа тул иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлыг цахим хуудас болон iLaw аппликейшн, оролцогч байгууллагуудын дараах утсаар зохион байгуулна.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН Хууль, эрх зүйн хэлтэс