Бусдын бие, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан хэрэгт холбогдон, цагдан хоригдож буй МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпын аварга Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ.
Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодсон хэрэгт холбогдон шалгуулж буй Н.Түвшинбаярыг дөрөвдүгээр сарын 4-нд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан. Улмаар үргэлжлүүлэн 20 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байсан юм. Уг цагдан хорих 20 хоногийн хугацаа дөрөвдүгээр сарын 23-нд дууссан бөгөөд үргэлжлүүлэн 10 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргасан.