Эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэх богино хугацааны сургалт зарлалаа

2021-05-04 16:32
aw

Австралийн Засгийн газраас хэрэгжүүлж буй МУ-ын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн салбарт ажиллаж байгаа эмэгтэй удирдагчид, ахлах мэргэжилтнүүдэд зориулсан Эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэх богино хугацааны сургалтын хөтөлбөрийг зохин байгуулах гэж байна.

Хөтөлбөрт оролцох шалгуур:Монгол дахь жендэрийн асуудлын талаарх өөрийн ойлголтоо гүнзгийрүүлж эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих хүсэл эрмэлзэлтэй байх;

  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх (Өргөдөл гаргах үед Academic IELTS- ийн голч оноо 5.5 болон түүнээс дээш эсвэл үүнтэй дүйцэх оноотой байна);
  • Сургалт зохион байгуулагдах 3 сарын хугацаанд хагас цагаар болон шаардлагатай үед бүтэн цагаар оролцох боломжтой байх (Австралийн Тэтгэлэгт Хөтөлбөрийн газраас ирц болон гүйцэтгэл дээр хяналт тавина);
  • Сургалт дууссанаас хойш 2-оос доошгүй жилийн хугацаанд хөтөлбөрийн үнэлгээний судалгаа, төгсөгчдэд зориулсан арга хэмжээнд оролцох боломжтой байх;
  • Австрали улстай харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх;
  • Сургалтанд оролцогчийг ажил олгогч байгууллага болон гэр бүлийн зүгээс бүрэн дэмжсэн байх;

Хөтөлбөрийн бүртгэл 2021 оны 5-р сарын 16-ны хүртэл явагдана. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн https://form.jotform.com/ цахим хуудсаар хийх ба тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж мэдээллийг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газрын цахим хуудаснаас эсвэл 11318852, 94329543 утсаар авах боломжтой юм байна.

 

Л.Баяр