Цар тахлын нөхцөл байдлын улмаас тавдугаар сарын 8-ны өдөр хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байгаа билээ.
Гэвч хөл хорионы дэглэм зөрчих, эсэргүүцэх цөөнгүй гарч байгаа тухай Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Тухайлбал, тавдугаар сарын 1-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суугч хөл хорионы дэглэм зөрчиж, алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэж байгаа талаар бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Тухайн иргэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 15.2-д заасны дагуу 250,000 төгрөгөөр торгосон байна.
Зөрчлийн тухай хуулийн 15.2.2-т Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг 250,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 2.5 сая төгрөгөөр торгоно хэмээн заажээ.
Өнөөдрийн байдлаар 499 автомашины QR кодын цуцлаад байгаа аж.
Дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод автомашинууд QR бүхий зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцож эхэлсэн. Харин энэ хугацаанд 9 хоногийн дотор499 зөрчил бүртгэгджээ. Энэ нь хоногт 55 орчим иргэн QR код бүхий зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглах зөрчил гаргасан гэсэн үг юм.
Л.Баяр