Бразил улс коронавирусийн шинэ омгуудыг гаргадаг аварга том “лаборатори” орон болон хувирчээ. Энэ улсад COVID-19-ийн цар тахал хяналтаас гарч, эрүүл ахуйн хяналт хэдийн алдагдсан гэж Сан-Паулугийн их сургуулийн анагаах ухааны факультетийн профессор Доминго Альвес мэдэгджээ.

Эрдэмтний хэлснээр халдварын шуурганаас болоод Бразил улс коронавирусийн лаборатори болон хувирч, шинэ омгуудын мэдэгдэж байгаа жагсаалт ердөө л мөсөн уулын орой хэсэг болсон гэнэ. Өөрөөр хэлбэл коронавирусийн мутациуд өнөөдөр илэрснээс ч хамаагүй олон байгааг тэрбээр тэмдэглэжээ. Ялангуяа залуучууд, жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн эрсдэлтэй бүлэгт орно гэж Альвес анхаарууллаа.

Бразилийн коронавирусийн вакцины боловсруулсан Бутантаны үндэсний хүрээлэнгээс өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ энэ улсад SARS-CoV-2-ын шинэ омог илэрсэн гэсэн юм. Энэ мэдээлэл Бразилийн эрүүл мэндийн салбарынхныг түгшээж эхэлсэн байна. Тус улсад вакцин удаашралтай нэвтэрч, халдвар хяналтгүйгээр дамжиж байгаатай холбоотойгоор шинэ мутацийн вариантууд олон тархсан гэнэ.

Эх сурвалж: rg.ru

Орчуулсан Э.Март

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн