Венесуэлийн цалингийн доод хэмжээ 2,5 доллар болов

2021-05-03 15:13
uls

Венесуэлийн төр засаг цалингийн доод хэмжээг 7 сая боливар болгожээ. Энэ нь албан ёсны ханшаар 2,5 америк доллар юм.

Венесуэлийн хөдөлмөрийн сайд Эдуардо Пиньяте “Тавдугаар сарын 1-нээс эхлэн цалингийн доод хэмжээг 7 сая боливар болгон нэмлээ” хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн иргэн бүрдээ 3 сая боливарын нэн шаардлагатай барааны талон олгоно. Ингээд нийтдээ ажилтнууд 10 сая боливар (ойролцоогоор 3,54 орчим доллар)-ын орлоготой ажилана.

Үүнээс өмнөхөн Венесуэлийн цалингийн доод хэмжээ 1,8 сая боливар (ойролцоогоор 1 сая америк доллар) байжээ.

Венесуэлийн инфляци 2020 онд Төв банкныхаа мэдээллээр 2959,8% байсан юм. Гуравдугаар сарын 8-наас эхлэн Венесуэл улс 200 мянга, 500 мянга, 1 сая боливарын дэвсгэрт гаргасан аж.

 

Эх сурвалж: Mir24.tv

Орчуулагч: Марта

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй