2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 4-р хороо Ахмадын амралтын хойд талд Хэрлэн голд улаан өнгийн алион маркын авто машин хөвж байна гэсэн дуудлагын дагуу тус хэлтсийн ГТУА 64 дүгээр ангийн бүрэлдэхүүн 11:09 цагт хүрэлцэн очсон байна. Автомашин живсэн байдалтай, жолооч иргэн Б.Т нь 21 настай эрэгтэй нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад голын цүнхээлд унаж, голын бургаснаас өөрийгөө боомилж амиа хорлохыг завдаж байсныг таслан зогсоож аварч, мөн автомашиныг голоос гаргаж дүүргийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна. Иймд баталгаагүй зам, гүүр, гарц, гармаар зорчихгүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол мөрний эрэгт очихгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.