“УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлэгтэй холбоотойгоор сэтгүүлч С.Будрагчаа, н.Анхзул нар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь Ёс зүй, Сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нарт шаардлага хүргүүллээ.
Сэтгүүлчид “Бидний нэвтрүүлгийг өөр зорилгоор ашиглах, биднийг дайрч доромжлох, Цахиур.мн сайт руу халдах үйлдэл хэтэрч байна. Тиймээс ийнхүү УИХ-д хандаж байгаа” гэж байр сууриа илэрхийллээ.