Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2021 оны тавдугаар сарын 5-ны 18:00 цагт хаагдана.

Өөрөөр хэлбэл бүртгэл дуусахад найм хоног үлдээд байна. Иймд та их, дээд сургуульд элсэхээр бэлдэж байгаа бол www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлнэ үү.

Хэрэв бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажих болохыг анхааруулж байна. Бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй. Бүртгэлийн алхмын дэлгэрэнгүй мэдээллийг энэ холбоос дээр дарж авна уу.

Хөл хорионы үед буюу 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвтэй 80149038; 80169058; 80169038 утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас аваарай хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн