Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан.
Шадар сайд С.Амарсайханы хүүгийнхээ төлбөрийг Боловсролын зээлийн сангаар төлүүлсэн асуудал нийгэмд нэлээн дуулиан тариад байсан юм. Харин шадар сайд хүүхдийнхээ төлбөрийг буцааж төрийн санд төлөхөө мэдэгдсэнээс хойш асуудал нэмжээд байсан юм.
Тэгвэл өнөөдөр “Мэдээний урсгал” мэдээллийн хөтөлбөрт оролцох үеэрээ “Тухай үед нь хийж чадаагүй зүйлээ хийх үүднээс сургалтынх нь төлбөрийн буцааж байгаа юм. Мөн өөр хүүхэд сурах боломжийг олгож байгаа юм. Эцэг эх нь ямар албан тушаал хашиж байгаагаас үл хамаарч, ямар ч айлын хүүхэд хүч хөдөлмөрөө үнэлүүүлдэг нийгмийг бид хүсэж байгаа. Өөрөө хүч боломжоо ашиглаж байгаа хүүхдүүдэд боломжийг нь олгох асуудал дээр хаана хаанаа анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ.
Иймд Шадар сайд хүүгийнхээ сургалтын төлбөрийг Төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж буйгаа мэдэгдлээ.
Л.Баяр