Одон орон, зурхай судлалын мэргжилтнүүд зарим ордуудыг зан байдал, өөртөө болон бусдад тавьдаг хандлага зэргээсээ болоод харьцангуй цөөн өвддөг хэмээн баталж байна.
Загас
Энэ ордонд төрсөн хүмүүс эрүүл мэнддээ маш нарийн хянамгай ханддаг. Дээр нь тэд их болгоомжтой, аймхай. Тиймээс загасныхан эрүүл байж, урт наслах нь элбэг. Тэд болзошгүй бүхнээс урьдчилан сэргийлж, “эртхэн арга хэмжээ авсан нь дээр” гэж үздэг.
Ихэр
Энэ ордныхон ажил хэрэгч. Тэд амжилттай бизнесийн гол хүчин зүйл бол эрүүл мэнлд болохоор өвчин, эмчилгээнд цаг зарцуулж эрсдэлд орохгүй байх нь ашигтай хэмээн үздэг.
Охин
Энэ ордонд ерөнхийдөө аливааг төгс төгөлдөр байлгах гэсэн хүмүүс төрдөг. Тйимээс тэд өвчнөөс урьдчилан сэргийлэхийг ч маш чухал асуудал хэмээн хүлээн авна. Дээр нь тэд санаагаараа өвдөх хандлагатай байдгийнхаа ачаар ямар нэгэн халдвар, өвчнөөс өөрсдийгөө хязгаарлаж чаддаг.
Үхэр
Тэд угаасаа л бие сайтай. Харин тэд энэ байдлаа хадгалж, эрүүл мэндээ хамгаалж чадвал жинхэнэ “бух” мэт амьдарч чадна.
Хилэнц
Энэ ордныхны хувьд биеэс гадна сэтгэл санааны эрүүл мэнд хамгийн хүнд асуудал болдог. Хэрвээ хилэнцүүдийг сэтгэлээр л дэмжээд өгвөл тэд баргийн сэтгэл гутрал, хямралд орохгүй, ховорхон өвддөг.
Эх сурвалж: nakonu.com
Орчуулсан Э.Март