Хатуу хөл хориог сунгах болсон талаар Засгийн газраас мэдээлэл хийж байна. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаан хатуу хөл хориог 14 сунгах шийдвэр гаргасан.
Шадар сайд С.Амарсайхан “Хөл хориог сунгаж байгааг мэдэгдэж байна. Цар тахалтай тэмцэн, голомтод ажиллаж буй алба хаагчдадаа Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Хөл хориог тавдугаар сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Учир нь халдвар нэмэгдсээр байна. Нийтдээ 1200 гаруй тохиолдол бүртгэгдэж байна.
Цаашдаа халдварын тархалт эрчимжих төлөвтэй байна. Манай коронавирусийн мутацид орсон төрөл Турк улсаас манай улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн. Үүнийг Английн мутацид орсон хувилбар гэж таамаглаж байна. Сүүлийн 7 хоногийн турш өвчлөл нэмэгдэх, хүнд өвчний тоо нэмэгдэх, нас баралт нэмэгдэх гэдэг шалтгааны үндэс болж байна гэж үзэж байгаа” гэлээ.