Өнөөдөр энэ сарын 9, 10, 11, 12-нд вакцины хоёрдугаар тунгаа тариулах байсан хүмүүсийг дархлаажуулалтад хамруулна

2021-04-23 07:151min0
вакцин

Өнөөдрөөс дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж өдөрт дунджаар 60,000 хүнийг хамруулна гэж УОК-оос мэдээлсэн. Ингэхдээ вакцины хоёр дахь тунг хийлгэх иргэдийг эхний ээлжинд хамруулах  юм байна.

Өнөөдрийн хувьд дөрөвдүгээр сарын 9, 10, 11, 12-нд вакцины хоёрдугаар тунгаа тариулах хуваарьтай байсан хүмүүсийг дархлаажуулалтад хамруулна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдээд байна.

Өнөөдөр дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтийн цэгийн талаар нарийн мэдээллийг өгөх юм байна.

Н.Батаа

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй