Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авч, Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэрийг албан ёсоор гаргалаа.
2020 оны тавдугаар сарын 25-наас мөрдөж эхэлсэн шинэ Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаатай сонгоно гэсэн заалт орсон нь Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй зөрчилдөж байгаа талаар хуульчид, улс төрчид ярьсаар ирсэн. Гэвч бүтэн жил гаруйн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээр Үндсэн хуулийн шинэ заалт эрхийг нь зөрчиж байгаа талаар хаана ч гомдол мэдүүлж байгаагүй.
Харин ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар шинэ Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудлыг тодорхой болгож өгөх асуудлыг шийдүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд маргаан өрнүүлсэн нь Х.Баттулгын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших асуудал эргэн сөхөгдсөн юм. Үндсэн хуулийн цэц маргааныг шийдэхдээ Ерөнхийлөгчөөр нэг удаа 6 жилийн хугацаатай сонгогдон гэсэн заалтыг барьсан бөгөөд УИХ үүнийг нь баталгаажууллаа. Ингэснээр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга нэр дэвших боломжгүй болж байгаа юм.
Б.Ирээдүй