МҮОХ-ны ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн таалал төгсжээ
2021-04-22 09:53

Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгч асан Д.Загдсүрэн өвчний улмаас таалал төгсжээ.
Тэрбээр 2001-2019 онд тус холбоог тэргүүлэн ажиллаж байсан бөгөөд Монголын спортын салбарыг олон улсад таниулахад үнэтэй хувь нэмрээ оруулж, бүхий л амьдралаа спортын хөгжлийн төлөө зориулж иржээ.
Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Updown.mn