2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00:00–04:00 цагийн хооронд банк хоорондын төлбөрийн картын гүйлгээ бүрэн зогсохыг Монголбанкнаас мэдээллээ.
Монголбанк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд төлбөрийн системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэ дэвшилтэт гүйлгээний төрлүүдийг дэмжих зорилгоор дэд бүтэц, програм болон техник хангамжийн шинэчлэлүүдийг хийж байна.
Тус төслийн хүрээнд банк хоорондын төлбөрийн картын системийг шинэчлэх ажлыг дээрх хугацаанд хийх аж.
Дээрх хугацаанд төлбөрийн картын ATM, ПОС, цахим худалдаа зэрэг гүйлгээ түр зогсох бөгөөд банкуудын интернет банк, мобайл банк, цахим банкны гүйлгээ хэвийн ажиллана.