Нэмэгдсэн өртгийн албан татварын 2021 оны нэгдүгээр улирлын буцаан олголтыг өнөөдрөөс /2021.04.21/ иргэдийн дансанд олгож эхэлжээ.
Өнгөрсөн оноос эхлээд НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог болсон. Тухайлбал, Татварын ерөнхий газраас 2020 оны дөрөвдүгээр улирлын худалдан авалтаар нэг сая 18 мянга 314 иргэнд 43.7 тэрбум төгрөг буцаан олгосон. Харин 2021 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоор 1.023235 албан татвар төлөгч иргэнд 40.6 тэрбум төгрөгийн урамшуулал олгоно. Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын тухай хуулийн нөхцөл шаардлага хангасан иргэдэд урамшууллыг олгож эхлээд байгаа юм.
Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх санал яригдаж байгаа талаар Татвар хураалтын удирдлага арга зүйн газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалагаас News.mn сайт С.Ундармаа тодруулсан байна.
Д.Тунгалаг :НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх саналын түвшинд яригдаж байгаа. Гэхдээ бид хуулийг хэрэгжүүлдэг учраас хуульд өөрчлөлт ороогүй тохиолдолд энэ тал дээр тайлбар хэлэх, өөрчлөлт оруулах эрх байхгүй. Түүнээс албан ёсоор хуульд оруулахаар төсөл боловсруулагдсан зүйл одоогоор байхгүй байна гэжээ.
Үргэлжлэлийг News.mn сайтаас хүлээн авч уншина уу.
Бэлтгэсэн: Л.Баяр