Сүүлийн 24 цагт орон нутагт 119 хүн Covid-19-ийн халдвар авсан нь батлагджээ. Дархан-Уул аймагт өчигдөр 178 хүний сорьцод шинжилгээ хийхэд 16 тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 303 болсон талаар ЭМЯ-аас мэдээлсэн.
Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас илэрсэн. Тодруулбал, гэрийн тусгаарлалтад байсан иргэд болон Орхон сумаас 12 мөн цагдаагийн байгууллагын зургаан албан хаагчаас халдвар илэрсэн аж. Өнөөдөр гурван хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Ингэснээр 150 орчим иргэн бүрэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжээд байгааг албаныхан мэдээллээ.
Дархан-Уул аймгийн Дархан суманд Covid-19 халдварын тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор өчигдрөөс эхлэн зургаан хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоогоод буй. Тэгвэл хатуу хөл хорионы өдрүүдэд нийгмийн идэвхтэй хэсгийн 10 мянга орчим иргэнийг тандалтын шинжилгээнд хамруулах болсон тухай аймгийн Онцгой комиссос мэдээллээ.