Ковид-19 халдвар манай улсад хүндхэн нөхцөл байдлыг бий болгоод байна. Сүүлийн хэдэн өдрүүдэд нас баралт өдөр бүр бүртгэгдэж, Ковид-19 халдварын улмаас нас барсан хүний тоо 40 гарчихаад байна. Үүнтэй зэрэгцэн Ковид-19 халдварын улмаас нас барж байгаа хүмүүсийг оршуулах ажиллагаатай холбоотой янз бүрийн мэдээлэл сошиал орчинд түгээд байна.
Тухайлбал, Ковид-19 халдвараар нас барсан хүнийг ар гэрийнхэнд нь мэдэгдэхгүйгээр чандарласан, ар гэрийнхнээс оршуулгын зардал гэж 2 сая гаруй төгрөг нэхэмжилсэн асуудал зарим хэвлэлээр хөндөгдсөн.
Тиймээс энэ талаар тодорхой мэдээлэл авах үүднээс Улаанбаатар буян ХХК-ны Олон нийттэй харилцах албаны менежер Нарантуяагийн Түвшинбаяртай холбогдлоо.