Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 6 хүн нас барж нийт нас баралт 37 болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
- Гуравдугаар сарын 15-нд онош нь батлагдсан 58 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 6-нд онош нь батлагдсан 49 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 7-нд онош нь батлагдсан 76 настай эмэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 64 настай эмэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 62 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдсан 34 настай эрэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа гэж ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.
Л.Баяр