Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.

Дөрөвдүгээр сарын 15-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт  лабораторид 18,883 шинжилгээ хийсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,

Ингээд 1,107 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс гурав нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол бусад нь дотоодод бүртгэгдсэн байна. Үүнээс 1024 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 84 тохиолдол батлагдлаа.

Өнгөрсөн хоногт зургаан нас баралт/34, 49, 58, 62 настай эрэгтэй, 77, 64 настай эмэгтэй/ бүртгэгдлээ. Нас барсан зургаан хүний тав нь нийслэлд, нэг нь Сүхбаатар аймагт эмчилгээ хийлгэж байсан.

Ингэснээр нийт нас баралтын тоо 37 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа гэлээ.

Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 19,672 боллоо.

Нийтдээ 3,025 хүн эмчлэгдэж байна.

 Биеийн байдлыг үнэлбэл:

  • Маш хүнд 53
  • Хүнд 201
  • Хүндэвтэр 723
  • Хөнгөн 2,048 хүн байна.

Сүүлийн 24 цагт нийт 406 хүн эдгэрч,  нийт эдгэрсэн хүний тоо 11,044 боллоо.

 Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт

Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт  /1,024 нэмэгдсэн байна.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн