Бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр шалгагдаж, хорих 461-р ангид саатуулагдаад байгаа Хөдөлмөрийн баатар, МҮОХ-ны ерөнхийлөгч, улсын заан Н.Түвшинбаяр “Ковид-19”-ийн алдвар авч тус ангийн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Н.Түвшинбаяр вакцины эхний тунгаа хийлгэсэн байсан аж. Түүнийг хорих ангид очихдоо халдвар авсан байв уу, эсвэл хоригдож байх хугацаандаа вирус тээж явсан хүнтэй хавьтсан уу гэдгийг судалж байгаа юм байна.