Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын 5 бөх зодоглосноос 55 кг жинд ОУХМ М.Дөлгөөн алтан медаль хүртлээ.

Тэрээр Азийн аваргаас 2019 онд хүрэл, 2020 онд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү Азийн аваргын иж бүрэн медальтай боллоо.

М.Дөлгөөн Узбекистаны Мадина Усмонжонова, Казахстаны Айша Уалишан, БНСУ-ын Ким Хьон Жо нарыг тус бүр цэвэр ялсан ба Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн 23 дахь, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин болсон байна.

 

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн