Азийн аваргын төлөө барилдах бөхчүүдийн оноолт гарчээ

Казахстаны Алматы хотноо сонгомол, чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн сонгомол барилдаанаар эхэлсэн бөгөөд маргааш эмэгтэйчүүдийн тэмцээн эхэлнэ.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн тэмцээний сугалаа, оноолт явагдлаа.
-Эмэгтэй 50 кг-ын жинд 6 бөх зодоглоно. Нандинцэцэгийн Анударь эхлээд Энэтхэгийн Seema Seema-тай таарсан. Дараагийн тойрогт Казахстаны Валентина Ивановна Исламоватай барилдах юм
-53 кг 6 бөхтэй. Ганбаатарын Отгонжаргал эхлээд Энэтхэгийн Винеү Винештэй барилдана. Дараа нь Тайванийн Meng Hsuan Hsien-тэй таарсан.
-55 кг-д 4 бөх тойргоор барилдана. Мөнхболдын Дөлгөөн эхлээд Узбекистаны Мадина Усмонжоноватай, дараа нь Казахстаны Айша Уалишан, Өмнөд Солонгосын Hyungjoo Kim-той барилдах хуваарьтай.
-57 кг 7 бөхтэй. Алтанцэцэгийн Батцэцэг эхний тойрогт Киргизийн Назира Марсбектэй, дараа нь Узбекистаны Севера Эшмуратова, Энэтхэгийн Anshu Anshu-тай таарсан.
-59 кг-ын жинд 6 бөх барилдана. Баатаржавын Шоовдор эхний тойрогт Энэтхэгийн Сарита Саритатай таарчээ. Дараа нь түүнийг Казахстаны Диана Каюмоватай барилдана.
-62 кг-д 7 бөх барилдана. Хүрэлхүүгийн Болортуяа Шри Ланкагийн Deepika Weerabahu-тай таарсан. Дараагийн тойрогт түүнийг Узбекистаны Rushana Abdirasulova хүлээж байна.
-65 кг-д 6 бөх барилдана. Зоригтын Болортунгалаг Узбекистаны Ariukhan JUMABAEVA-тай барилдаад дараа нь БНСУ-ын Hanbit Lee-тэй таарлаа.
-68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа Энэтхэгийн Ниша Нишатай эхлээд барилдана. Дараа нь БНСУ-ын Eun Sun Jeong-тэй таарсан.
-72 кг-д 4 бөх тойргоор барилдана. Энхбаярын Цэвэгмэд, Энэтхэгийн Дивя Какран, Казахстаны Жамила Бакбергонова, Өмнөд Солонгосын Sujin Park нартай өрсөлдөх юм.
-76 кг 6 бөхтэй. Найгалсүрэнгийн Загардулам Киргизийн Aiperi Medet Kyzy, дараа нь Казахстаны Elmira Syzdykova-тай таарсан.