Ардчилсан Намын 4/11 мэдээллийн цагтаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр вакцинжуулалтын нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр “Засгийн газрын тэргүүний байр суурь гэдэг ямар нэгэн хувь хүний мэдэгдэл биш. Манайх тэндээс тэдэн сая тун вакцин орж ирнэ гэдгийг баталгаажуулсны дараа хариуцлагатай мэдэгдэл хийх хэрэгтэй. Тухайн мэдэгдлийг дэлхий даяар харж байгаа.
Зарим улс манай улсыг вакцины илүүдэлтэй юм байна гээд өөр тийш нь вакцинаа өгсөн гэсэн мэдээлэл байна. Эргээд иргэдийнхээ хоёр дахь тунг хийлгэж чадахгүй нөхцөл байдал үүсэж байна” гэлээ.
Б.Ирээдүй