Гадаадад байгаа иргэд энэ сарын 20-ноос тавдугаар сарын 9-нийг хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо илэрхийлнэ

2021-04-14 13:01
01ef1eaa-59bf-44a2-8fbf-9422be6e11d3

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ирэх зургаадугаар сарын 9-нд явуулах билээ. Хуулийн дагуу гадаадад байгаа иргэд сонгуульд оролцохоо энэ сарын 20-ноос тавдугаар сарын 9-нийг хүртэл илэрхийлэх юм.

Ингэхдээ оршин суугаа улсынхаа дипломат төлөөлөгчийн газарт биечлэн очиж, эсвэл шуудангаар мэдэгдэж, бүртгүүлэх юм байна. Гадаадад байгаа иргэдийн саналыг тавдугаар сарын 30, 31-нд авах бөгөөд тооллогыг эх орондоо байгаа сонгогчдынхтой хамт хийх юм.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй