Өнөөдрийн байдлаар вакцин хийлгэсэн 2304 хүн коронавирусийн халдвар авсан байна. Энэ нь вакцин хийлгэсэн 617 мянга орчим хүний 0,37 хувийг эзэлж байна. Вакцины нэгдүгээр тун хийсэн иргээд халдвар илэрч байгаа.
Мөн вакцин хийлгээд нас барсан гурван тохиолдол байна. Вакцины хувьд хоёр нь Синофарм, нэг нь Пфайзер вакцин хийлгэсэн иргэд байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр вакцинаас бус тухайн хүний архаг өвчнөөс болсон гэсэн дүгнэлт гарсан. Харин вакцин хийлгээд нас барсан гэх тохиолдол бүртгэгдээгүй гэж өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өгөх үеэр хэллээ.
Мөн вакцин хийлгэсний дараа халдвар авсан хүмүүсийг судлаад үзэхээр 74 хувь нь вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дотор халдвар авсан байгаа. Өөрөөр хэлбэл, дархлаа тогтохоос өмнө халдвар авч байна гэлээ.
Л.Баяр