Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна

2021-04-13 16:48
unnamed-2-7

Өнөө шөнө Увсын зүүн, Завханы баруун хойд хэсгээр,  маргааш өдөр Завханы зүүн, Булган, Сэлэнгийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурах тул

– Гэр, орон байрнаасаа гарахгүй байх,

– Аян замд гарахаас зайлсхийх,

– Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх,

– Ойр дотныхондоо мэдээлэх,

– Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ асран хамгаалагчтай үлдээх,

– Төөрч, осгохоос болгоомжлох,

– Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх,

– Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг биелүүлэх,

– Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй