“Спутник V”-г зохиогч хүмүүс тариулсны дараа COVID-оор өвчилж буйн шалтгааныг тайлбарлав

2021-04-13 13:35
vac

Вакцинд хамрагдсан хүмүүсийн 8% орчим нь эсрэг биетийг шаардлагатай түвшинд авч чаддаггүй. Ийм хүмүүс халдвар өдөөгч буюу вирусийн өндөр тунтай удаан хугацаанд хавьтсанаар COVID-оор өвчлөх боломжтой гэж Гамалейн нэрэмжит төвийн тэргүүн Александр Гинцбург мэдэгджээ.

“Статистикийн дунджаар бол эсрэг биеийн сайн титр үүсэж байна. Гэвч хүмүүсийн 8%-д нь хамгаалалтын түвшин бүх нөхцөлөөс хамгаалахаар тийм ч өндөр болж чадахгүй байна. Жишээ нь өдөөгчтэй, өндөр тунгаар удаан хугацаагаар хавьтах үед халдварт өртөж байна” хэмээн Гинцбург “Интерфакс”-т мэдээлэв.

Гамалейн нэрэмжит төвд коронавирусийн бүх омгоос хамгаалах боломжтой вакцин бүтээгдсэнийг тэрбээр өмнө нь зарласан аж. Өдгөө энэ бэлдмэлийг эмнэлзүйн өмнөх туршилтын шатанд туршиж байгааг тэрбээр тэмдэглэжээ.

 

Эх сурвалж: Ura.news

Орчуулагч: Марта