Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт самарт явж байсан зургаан иргэн бүхээгтэй машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл-5-р багийн нутаг дэвсгэрт энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14:30 цагийн үед 6 хүн угаартаж нас барсан байдалтай олдож цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байна. Хэргийг тодруулбал тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Иймд цагдаагийн байгууллагаас машинаа халааж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, зуухныхаа амыг бүрэн тагласан эсэхээ байнга шалгах, түлээ нүүрсээ бүрэн шатаан хэрэглэхийг иргэддээ анхааруулж байна.
Л.Баяр