Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын зоахирагч Д.Сумъяабазар нийслэлчүүддээ хандан өнөөдөр уриалга гаргалаа. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Улсын онцгой комиссоос зарласан 15 хоногийн хөл хориог хичээнгүйлэн мөрдөж, өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалахын тулд хариуцлагатай хандахыг иргэдээс хүссэн байна. Түүний уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.
ЭРХЭМ ХҮНДЭТ, ХОТЫН ИРГЭД ЭЭ
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул эрсдлээс ард иргэдээ хамгаалахын төлөө хийж буй төрийн, төрийн албан хаагчдын тэмцэл амаргүй зам дээр зогсож байна гэдгийг та бүхэндээ хариуцлагатайгаар мэдэгдье.
Халдварын тархалт өдөртөө дунджаар 600 тохиолдлоос буухаа байж, нас баралт өдөр бүр шинээр бүртгэгдэх болсон нь үүний илрэл бөгөөд энэхүү бодит нөхцөл байдлаас үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг даван туулахад хамтдаа хичээнгүйлэн зүтгэхийг Та бүхнээсээ дахин хүсье.
Дашрамд нь өнгөрсөн хугацаанд төрийн зүгээс авч хэрэгжүүлсэн олон удаагийн хөл хорио, бодлогын арга хэмжээнүүдийг хүндэтгэн үзэж, хамтран ажилласанд тань талархал илэрхийлье. Гэсэн ч халдварын эрсдэл танай гэрийн хаалганы бариул, хажуу зэргэлдээ тань зогсож байгаа хүний амьсгал, суугаад буусан цахилгаан шатны агаарт бий гэдгийг бодож Улсын онцгой комиссоос зарласан 15 хоногийн хөл хориог хичээнгүйлэн мөрдөж, өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалахын тулд хариуцлагатайгаар хаалгаа түгжихийг хүсье.
Энэ бол Та болон Таны хайртай дотно хүмүүсийнхээ төлөө хийж буй нийт албан хаагчдын нэгэн адил ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХИЙЖ БУЙ ТАНЫ ХАМГИЙН ТОМ ТЭМЦЭЛ бөгөөд ТУЙЛДАЖ ЯДАРСАН НИЙТ АЛБАН ХААГЧДЫН МААНЬ гэртээ харьж, үр хүүхдээ тэврэх сайн замын эхлэл юм. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн энэхүү 15 хоногийн хөл хориог сүүлчийн хөл хорио болгохын төлөө хамтдаа хичээцгээе.
Ингэж гэмээнэ, иргэн Таны оролцоотойгоор хотын эдийн засгийг аврах их бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх боломж бүрдэх бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч хувьд төлөвлөгөөт ажлын хуваарийг нээлттэй танилцуулж, хамтран ажиллахаа илэрхийлье. Хамтдаа хичээцгээе нийслэлчүүдээ!
ЭРХЭМ ХҮНДЭТ, ХОТЫН ИРГЭД ЭЭ
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул эрсдлээс ард иргэдээ хамгаалахын төлөө хийж буй төрийн, төрийн албан хаагчдын тэмцэл амаргүй зам дээр зогсож байна гэдгийг та бүхэндээ хариуцлагатайгаар мэдэгдье.
Халдварын тархалт өдөртөө дунджаар 600 тохиолдлоос буухаа байж, нас баралт өдөр бүр шинээр бүртгэгдэх болсон нь үүний илрэл бөгөөд энэхүү бодит нөхцөл байдлаас үүдэлтэй хүндрэл бэрхшээлийг даван туулахад хамтдаа хичээнгүйлэн зүтгэхийг Та бүхнээсээ дахин хүсье.
Дашрамд нь өнгөрсөн хугацаанд төрийн зүгээс авч хэрэгжүүлсэн олон удаагийн хөл хорио, бодлогын арга хэмжээнүүдийг хүндэтгэн үзэж, хамтран ажилласанд тань талархал илэрхийлье. Гэсэн ч халдварын эрсдэл танай гэрийн хаалганы бариул, хажуу зэргэлдээ тань зогсож байгаа хүний амьсгал, суугаад буусан цахилгаан шатны агаарт бий гэдгийг бодож Улсын онцгой комиссоос зарласан 15 хоногийн хөл хориог хичээнгүйлэн мөрдөж, өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалахын тулд хариуцлагатайгаар хаалгаа түгжихийг хүсье.
Энэ бол Та болон Таны хайртай дотно хүмүүсийнхээ төлөө хийж буй нийт албан хаагчдын нэгэн адил ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ХИЙЖ БУЙ ТАНЫ ХАМГИЙН ТОМ ТЭМЦЭЛ бөгөөд ТУЙЛДАЖ ЯДАРСАН НИЙТ АЛБАН ХААГЧДЫН МААНЬ гэртээ харьж, үр хүүхдээ тэврэх сайн замын эхлэл юм. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн энэхүү 15 хоногийн хөл хориог сүүлчийн хөл хорио болгохын төлөө хамтдаа хичээцгээе.
Ингэж гэмээнэ, иргэн Таны оролцоотойгоор хотын эдийн засгийг аврах их бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх боломж бүрдэх бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувьд төлөвлөгөөт ажлын хуваарийг нээлттэй танилцуулж, хамтран ажиллахаа илэрхийлье. Хамтдаа хичээцгээе нийслэлчүүдээ 🇲🇳🇲🇳🇲🇳
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс