Америкийн эрдэмтэд нянгийн халдвартай тэмцэхэд ашиглаж болох нэгэн бодисыг хувнаас илрүүлжээ. Судлаачдын баталснаар бол чулуужсан давирхайн агуулагддаг нэгдлүүд антибиотикт тэсвэртэй нянг устгах чадвартай юм байна.
Туршилтын үеэр Балтийн ордоос авсан 44 сая жилийн настай хуваар хийсэн хувны нарийн ширхэгтэй нунтгийг ашигласан аж. Нунтгийг уусгагчаар хандалж, хандыг нь хромато-масс-спектрометрээр судалж үзжээ. Үр дүнд нь биологийн идэвхжилийн үед давирхайнаас амиетик, дегидроабиетик ба палустрик хүчил олж авах боломжтой болсон гэнэ. Туршилтаар эдгээр органик нэгдэл нь грам эерэг бактериудыг эсэргүүцэх чадвартай болох нь батлагдсан (хүний хувьд эмгэг төрүүлэгч бичил биетний ихэнх нь грам эерэг байдаг) байна. Судлаачдын үзсэнээр абиетик хүчил, түүнээс үүссэн зүйл нь халдварт өвчнийг эмчлэх шинэ бэлдмэлийн үндэс болох боломжтой гэнэ.
Эрдэмтэд үүнээс өмнө байгалийн хүчтэй өвчин намдаах эмийг Тасманы пеницилл мөөгнөөс ялган авсан юм. Тэдний үзсэнээр ирээдүйд түүнд суурилсан эмүүд опиатыг орлох боломжтой болох гэнэ. Опиатууд бие махбодод цаг хугацааны явцад мэдрэмтгий бус болгож, цаашидбал донтолтод оруулдаг. Мэрэгч амьтдад хийсэн судалгаагаар Тасманийн мөөгний өвчин намдаах эмэнд ингэж донтуулах асуудал үүсээгүй байна.
Эх сурвалж: mir24.tv
Орчуулсан: Э.Март