Дансанд нь 300 мянган төгрөг ороогүй иргэдэд Сангийн сайд Б.Жавхлан дараах зөвлөгөөг өглөө.
Монгол улсын иргэн та хэрэв 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол:
1. 18 нас хүрсэн Монгол улсын иргэн,
2. Тэтгэврийн насанд арай хүрээгүй,
3. Одоогийн байдлаар Монгол улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй,
4. Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа, эх орондоо ирээгүй байгаа,
5. Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй,̆
6. Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй,
7. Малчны А дансаа бүртгүүлээгүй,
8. 1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй байх нь.
Тиймээс та уг нэг удаагийн дэмжлэгээ авахыг хүсч байвал Та дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэхэд өөрийн дотоодын /Монгол улс/ банкны дансандаа хүлээн авна.
Хэрэв та дээрх заавраар бүртгүүлсэн л бол “минийх хэзээ орох вэ, хэнд хандах вэ” гэж асуух шаардлагагүй, зүгээр л 1-2 хоног хүлээх хэрэгтэй шүү. Одоогоор 2 ажлын өдөрт нийт хүн амын 85% нь хүлээж аваад байна.
Өчигдөр, уржигдар амралтын өдөр таарлаа. Маргаашнаас хөл хорионоос үл хамаарч гүйлгээ үргэлжилж хийгдэнэ. 7-10 хоногт багтааж дуусгахаар ажиллаж байна.
Жич: Аливаа өр зээлэнд огт суутгах ёсгүй.
Б.Эрдэнэ