Улсын хэмжээнд 17:00 цагийн байдлаар нийт 902124 сонгогч санал өгч, ирц 45.57 хувьд хүрсэн байна. Сонгуулийн Ерөнхий хорооны 17:00 цагт өгсөн мэдээллээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц Улаанбаатар хотод 44 хувьтай байгаа бол орон нутагт 46.89 хувьтай байгаа аж.

Одоогийн байдлаар Хан-Уул дүүрэгт  50.38 хувьтай  ирцээрээ тэргүүлж байгаа бол Налайх дүүрэг хамгийн бага буюу  37.86 хувьд хүрчээ. Харин орон нутгаас Баянхонгор аймаг ирцээрээ тэргүүлж  57.86 хувьд хүрсэн  Дорнод аймагт ирц 36.96 хувьтай сүүл мушгиж байна.

By updown

One thought on “Сонгуулийн ирц 45.57 хувьтай байна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн