Сан-Марино улс хүн амаа 100 хувь коронавирусийн “Спутник V” вакцинаар вакцинжуулна. Нийтдээ 33 мянган иргэнээ вакцинд хамруулахаар тооцоолжээ.
Вакцины эхний хэсэг болох 7500 тун вакцин Сан-Маринод хоёр долоо хоногийн өмнө иржээ. Энэ улсад нийт 2 удаа вакцин хүргэсэн бөгөөд бүртгэлийг түргэвчилсэн байдлаар явуулсан байна.
Сан-Марино нь “Спутник V”-ийг хэрэглэхийг зөвшөөрсөн 59 дэх улс болж байна. Оросын боловсруулсан энэ вакцин дэмжигдсэн тоогоороо дэлхийд хоёрдугаар байранд орж байгаа аж.
Эх сурвалж: www.vesti.ru
Орчуулсан Э.Март