Засгийн газраас вакцины нөөцтэй холбоотой мэдээлэл хийж байна. Учир нь өчигдөр орой Эрүүл мэндийн яамнаас вакцинжуулалтыг 15 хоногийн хугацаанд хойшлуулж байгаа тухай мэдээллийг цахим хуудсаараа дамжуулж мэдээлсэн нь иргэдийг багагүй сандаргасан юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдөж байгаа учраас иргэдийн хөдөлгөөний аль болох цөөлөх шаардлагатай байгаа бөгөөд зорилтот бүлгийн өндөр настан, хууч өвчтэй иргэдийг гэрээр нь вакцинжуулахаар төлөвлөөд байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр “Өчигдөөс 2 дахь тунг эхэлсэн. Гэвч хөл хорио болон вакцинжуулалтын нийлүүлэлт хойшилсон зэргээс 2 дахь тунг мөн хойшлуулсан. 21-56 хоногийн хооронд хийхэд дархлал тогтох чанарт өөрчлөлт орохгүй. Хөл хорионы энэ үед өндөр настан, хууч өвчтэй хүмүүсийг гэрээр нь явж дархлаажуулна. Нийслэлд 50 наснаас дээш 260 мянган иргэн байгаагийн 50 орчим мянгыг вакцинжуулалтад хамруулсан” гэв.
Н.Батаа