Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 9-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид 12 000 шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 714 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 630 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 84 тохиолдол батлагдлаа.
Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 19 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 13,494 болсноос дотоодын халдварын тоо 12,948 боллоо.
Нийтдээ 2560 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 14
- Хүнд 94
- Хүндэвтэр 435
- Хөнгөн 2017 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 382 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт 13,494 батлагдсан тохиолдол үүнээс эдгэрсэн 8,522 буюу 57 хувь байна. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 40 орчим хүн эдгэрсэн байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 630 / нийт 11,174
Орон нутагт гарсан халдвар 1,773 боллоо. Аймгуудаас Архайнгай аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа.