Вакцинд хамрагдсан тухай мэдээллээ E-Mongolia системээс авах боломжтой

2021-04-08 13:581min0
259acbe1c9e4d03d905f32c7ef4cd637

Иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ вакцин хийлгэсэн эсэх тухай мэдээллийг E-Mongolia цахим хуудаснаас авч болно.

Иргэд өөрийн хийлгэсэн вакцины нэр, үйлдвэрлэсэн улс, дархлаажуулалтад хаана, хэзээ хамрагдсан мэдээллээ авах боломжтой. Харин аж, ахуйн нэгж, байгууллагууд тухайн үйлчлүүлэгч, хэрэглэгч хэдэн тун вакцин тариулсан, баталгаажсан эсэхийг шалгаж болох юм.

Вакцины гэрчилгээг лавлагаа хэлбэрээр монгол, англи хэлээр авах боломжийг ч бүрдүүлээд байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос ирэх 05 дугаар сарын 01-ний дотор нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулалтад хамруулахыг зорьж байна.

 Засгийн газрын хэвлэл, мэдээллийн алба

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй