Олон улс дамжуулан мансууруулах бодис зөөдөг байсан Монгол Улсын иргэн н.Анужин, түүний эхнэр н.Одцацралыг саатуулаад байгаа тухай Өнөөдөр сонины сэтгүүлч Г.Равжаа мэдээллээ.
Түүний мэдээлэлд дурьдсанаар бол манай цагдаа, прокурорын байгууллагынхан бусад орны ижил төрлийн байгууллагатай хамтран ажилласны дүнд дээрх иргэдийг байгаа газраас нь саатуулсан байна.
Анужин Испанийн иргэн болох хүсэлт гаргасан байгаа учраас эх орон руу нь буцаах асуудлыг түдгэлзүүлээд байгаа юм байна. Харин эхнэр н.Одцацралыг Испани улсын хууль сахиулах байгууллагынхан манай талд хүлээлгэн өгчээ.
Түүнийг Барселоноос Франц, Солонгосоор дамжуулан Улаанбаатарт авчирч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод байгаа юм байна.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Unuudur.mn сайтаас уншаарай.
Бэлтгэсэн Н.Батаа