Сүүлийн 24 цагт нийт лабораторид 11,116 шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 554 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 451 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 102 тохиолдол батлагдлаа. Мөн гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байна.
Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 18 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 12,780 болсноос дотоодын халдварын тоо 12,234 боллоо.
Л.Баяр