2021-04-08 08:251min00

“Мерекс”, “Би ди сек” ХК-ийн ханш хамгийн их өслөө

149155-19102015-1445235939-1337443893--05102015-1444037616-1130932020-Birj4

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 29 ХК-ийн 1,192,812,883 төгрөгийн үнийн дүн бүхий 576,915 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр “Мерекс” (MRX+14.90%) болон “Би ди сек” ХК (BDS+10.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Улсын их дэлгүүр” (UID-13.27%) болон “Монголын цахилгаан холбоо” ХК (MCH-12.45%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 86,079 нэгж эрхийг нийт 25.7 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 1.5 хувиар буурч, 33875.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,666,128,424,481.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Монголын Хөрөнгийн бирж