Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдөр Казахстаны Алматы хот руу хөлгийн жолоо зална. Тэд энэ сарын 9-11-нд Казахстаны хуучин нийслэлд “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын эрх олгох Ази тивийн тэмцээн, залгуулаад 13-18-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх юм. Тус хоёр тэмцээнд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нарын удирдлага дор Монголын 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг Казахстаныг зорихоор болжээ.
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бүрэлдэхүүнд:
-Эрэгтэйчүүдийн 57 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга
-74 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
-86 кг: Ганбаатарын Ганхуяг
-97 кг: Өлзийсайханы Батзул
-125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл
-Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
-53 кг: Бат-Очирын Болортуяа
-57 кг: Болдсайханы Хонгорзул
-62 кг: Сүхээгийн Цэрэнчимэд
-76 кг: Очирбатын Бурмаа
-Сонгомол бөхийн 60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди
-Азийн АШТ-д зодоглох бүрэлдэхүүнд:
-Эрэгтэйчүүдийн 57 кг: Занданбудын Занабазар
-61 кг: Батсайханы Нэмэхбаяр
-65 кг: Сармандахын Билгүүн
-70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
-74 кг: Занданбудын Сумьяабазар
-79 кг: Дамжингийн Батзул
-86 кг: Пүрэвжавын Өнөрбат
-92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл
-97 кг: Чинбатын Алтангэрэл
-125 кг: Доржхандын Хүдэрбулга
-Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Нандинцэцэгийн Анударь.
-53 кг: Ганбаатарын Отгонжаргал
-55 кг: Мөнхболдын Дөлгөөн
-57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
-59 кг: Баатаржавын Шоовдор
-62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
-65 кг: Зоригтын Болортунгалаг
-68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
-72 кг: Энхбаярын Цэвэгмэд
-76 кг: Найгалсүрэнгийн Загардулам нар тус тус багтсан байна.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын хороо