Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Нөөцийн махны худалдаа, савлагаа, чанар, хүртээмжийг шалгах ажлыг УБЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд хийжээ.

Нийслэлийн хүн амын 2020-2021 оны хаврын улирлын махны хэрэгцээнд хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны 5 банкны санхүүжилтээр 17 аж ахуйн нэгж 11000 тн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж гуравдугаар сарын 26-наас 405 хүнсний дэлгүүрт түгээж байна.

Зарим дэлгүүрт түгээлт хоцрогдох, махны эрэлт өндөр байгаа тул хурдан дуусах зэрэг асуудлууд гарч байгаатай холбоотойгоор зөрчил дутагдлууд, түгээлтийн асуудал, нийлүүлэлттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр бэлтгэн нийлүүлэгч 17 аж ахуйн нэгжийн удирдлагуудтай цахим хурал зохион байгуулжээ.

Түгээлтийн тусгай зориулалтын автомашинуудыг нэгдүгээр эгнээгээр зорчих асуудлыг холбогдох газарт хандах шийдвэрлүүлж түгээлт тасалдах асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Мөн УБЗАА-ны ХҮХҮХ-т аж ахуйн нэгжүүд борлуулалтын цэгүүдэд хүргэсэн дүн мэдээ, тоо хэмжээг өдөр бүр бүртүүлж тайлагнах, хурлыг долоо хоног бүрийн Даваа гарагийн 17:00 цагт тогтмол хийж байхаар шийдвэрлэлээ.

 

Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн